Ирэх долоо хоногт гурав хоног амарна

Т.САЙХАН

Зургадугаар сарын 1-нийг монголчууд хүүхдийн баяр болгон тэмдэглэдэг.  Хуулийн дагуу зургадугаар сарын 1-ний баасан гарагт бүх нийтээр амарч, ирэх долоо хоногт гурван өдөр дараалан амарна. “Нийтээр тэмдэглэх баярын өдөр” гэж улс орны хэмжээнд нийтээр амарч, баяр болгон тэмдэглэдэг өдрийг хэлнэ хэмээн хуульд заасан байдаг юм.  Монгол улс “Хүүхдийн баяр”-ыг 1952 оны зургадугаар сарын 1-ний өдөр тэмдэглэн иржээ. Энэ өдрөөс хойш даруй 65 жилийг ардаа үдээд байна. Түүхэн хугацаанд зургадугаар сарын 1-ний өдрийг 1995 оноос Эх үрсийн баяр болгосон боловч зарим тодорхой шалтгааны улмаас 2003 оноос эргүүлэн Хүүхдийн баяр болгон тэмдэглэсээр өнөөг хүрчээ.

Эх сурвалж:www.polit.mn