“Эрдэнэт-ийн асуудлаар Засгийн газарт зөвлөмж хүргүүлжээ

Т.САЙХАН

УИХ-ын даргын захирамжаар “Эрдэнэт” үйлдвэрт баталгаа гаргаж, Өмнөд Африкийн Бүгд Найрамдах Улсын “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсгийг байгуулсан. Ажлын хэсгийн ахлагчаар УИХ-ын дэд дарга Я.Санжмятав, ажлын хэсгийн дэд ахлагчаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан, гишүүдэд Д.Ганболд, Б.Пүрэвдорж, Я.Содбаатар нар багтжээ. Тэд “Эрдэнэт үйлдвэр”-т ажиллахдаа тус компанийн холбогдох албан тушаалтнуудыг байлцуулан, үүсээд байгаа нөхцөл байдлыг, холбогдох гэрээ, баримт бичгийн хүрээнд судалсны үндсэн дээр ажлын хэсгээр хэлэлцэж, хугацаа хойшлуулашгүй яаралтай шийдвэрлэх зарим асуудлаар зөвлөмж, чиглэл гарган Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд хүргүүлсэн юм байна. Засгийн газрын зүгээс зөвлөмжийн хүрээнд хэрэгжүүлэх ажлыг шуурхай зохион байгуулж, УИХ-аас байгуулагдсан ажлын хэсэгт хүргүүлэхийг хүсчээ. Гэвч өнөөдрийг хүртэл хариу өгөөгүй байгаа юм байна.

Эх сурвалж:www.polit.mn