Г.Баасан С.Баярт хайр зарлав

Т.САЙХАН

Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулсаны дараахан  АТГ-ын олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасан “С.Баяр бол эх орноосоо урвасан, Оюутолгойн гэрээг гадны  компанид ашигтайгаар хийсэн” хэмээн мэдэгдэж байв.  Улмаар С.Баярыг хорих 461 дүгээр ангид хоригдож байгаа эсэхийг нь өөрийн биеэр шалгах хүсэлтээ Нийслэлийн прокурорын байгууллагад хүргүүлж, хорих ангид нь очиж шалгаж байсан удаатай.  Гэтэл хоёр хоногийн өмнөөс Г.Баасангийн үзэл бодож өөрчлөгдөж, Ерөнхий сайд асан С.Баярт хайр зарлаж эхэллээ.  С.Баярыг АТГ-ын дарга дарамталж байна. Түүнийг золиослож, С.Баяраар монголын төр туг тахих гэж байна гэх мэтээр мэдээллэж эхлэв.  Г.Баасан “Ерөнхий сайд байсан хүн шүү дээ. Түүнд маш их мэдээлэл  байгаа. Оффшорчдын тухай тэр мэдэж байгаа учраас эрх мэдэл бүхий хүмүүс гэмт хэргээ нуун дарагдуулахын тулд түүнийг золиослох гэж байна” гэжээ. Г.Баасангийн үзэл бодол, итгэл үнэмшил ямар амархан өөрчлөгдөнө вэ.  Тэр юуны учир С.Баярт хайр зарлаад эхлэв ээ.

Эх сурвалж:www.polit.mn