Гурван улсын тэргүүнүүд Шанхайд уулзана

Х.ОЮУНБОЛД

Монгол, ОХУ, БНХАУ-ын төрийн тэргүүнүүд ирэх  сард БНХАУ-д хийх Шанхайн хамтын ажиллагааны чуулганы үеэр уулзана гэж Монгол Улсын Гадаад хэргийн сайд Д.Цогтбаатар мэдэгдсэн байна.  Тэрээр ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавровтой уулз­саныхаа дараа “Гурван орны тэргүүнүүдийн уулзах хурлыг ирэх сард Циндао хотод хийх чуулганаар зохион байгуулахаар төлөвлөж байна” гэжээ.  БНХАУ энэ жил даргалах чуулганыг ирэх сарын 9-нд Циндао хотод хийхээр төлөвлөөд байгаа юм.

Шанхайн хамтын ажиллагааны хамтын байгууллага нь 2001 онд байгуулагдсан бөгөөд БНХАУ, Энэт­хэг, Казахстан, Киргизс­тан,Пакистан, ОХУ, Тажикстан болон Узбе­кис­тан гишүүн орноор нь элссэн.  Мөн чуулганд холбоотон орон Афганистан, Беларусь, Иран болон Монгол ажиглагчаар оролцоно. Харин Армян,Азербайжан, Камбожи, Непал, Шри Ланк, Турк нь түнш орны хувиар хэлэлцээр хийх эрхтэй юм байна.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин