Хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэнэ гэв

Б.ТӨГС

Эрүүл мэнд, боловс­ролын байгуул­ла­гын ажилтнууд Сүхбаатарын талбайд эсэргүүцлийн суултаа үргэлжлүүлсээр байна. Өчигдөр Монголын үйлдвэрчний эвлэлийн холбооноос албан ёсоор мэдэгдэл гаргалаа. Тэд Монгол Улсын Засгийн газартай хөдөлмөрийн хамтын маргаан үүсгэхээр болсноо мэдэгдэв.

Мөн төрийн албан хаагчдын цалин хөлсийг энэ оны хоёрдугаар улиралд багтаан 50-иас доошгүй хувиар нэмэгдүүлэх шийдлийг ирэх даваа гариг гэхэд гаргаж өгөхийг шаардлаа. Tодорхой шийдэлд хүртэл ажил хаялтын өмнөх суултыг үргэлжлүүлнэ гэв.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин