П.Ганхүүг “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилжээ

С.САРУУЛ

“Эрдэнэс Монгол” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн хуралдаанаар “Эрдэнэс Монгол” ХХК-ийн гүйцэтгэх захирал Ц.Түмэнцогтыг үүрэгт ажлаас чөлөөлж Эрчим хүчний сайд асан П.Ганхүүг томилох шийдвэр гаргажээ. П.Ганхүү нь 2016-2017 оны аравдугаар сарыг хүртэл Эрчим хүчний сайдаар ажилласан юм. Мөн дэд бүтэц, эрчим хүчний салбарт мэргэжилтэн, хэлтсийн дарга, газрын дарга, агентлагийн орлогч даргын түвшинд ажиллаж байжээ.

Эх сурвалж: www.polit.mn