Дональд Трамптай уулзах тухай дахин хэлэлцэнэ гэв

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгосын Гадаад хэргийн дэд сайд Ким Ки Гван “Вашингтон Пхеньяныг  цөмийн хөтөлбөрөө орхихыг үргэлжлүүлэн шаардсаар байвал удирдагч Ким Жон Ун ирэх сарын 12-нд  АНУ-тай хийхээр төлөвлөсөн уулзалтыг хийх талаар дахин хэлэлцэнэ” гэв  Тэрээр Пхеньян тэднийг албадан цөмийн зэвсгийн хөтөлбөрөөс нь татгалзуулах ямар ч гэрээг сонирхохгүй гэснийг  Хойд Солонгосын төрийн хэвлэлийн “КСНА”агентлаг уламжилжээ. Мөн тэд биднийг дангаар нь буланд шахахыг зорьж байгаа болон цөмийн зэвсгийн хөтөлбөрөө орхи гэж албадаж байгаа хэлэлцээрийг бид сонирхохгүй гэж хэлснийг “Ёнхап” агентлаг мэдэгдсэн байна.  Түүнчлэн Ким Ки Гван АНУ-тай хийх чуулганд оролцох талаар хариулах эсэх нь эргэлзээтэй байна гэв. Үүнээс гадна Вашингтоныг сэтгэлээсээ ярилцахыг уриалаад энэ нь хэрэгжсэн тохиолдолд Хойд Солонгос зохих ёсоор нь хүлээж авна гэсэн байна. Ким Жон Ун ерөнхийлөгч Дональд Трамптай хийх уулзалтыг цуцалж магадгүй талаар Өмнөд Солонгостой хийх уулзалтыг цуцалсан гэж мэдэгдсэнийхээ дараа хийсэн юм. Тэрээр энэ уулзалтыг Өмнөд Солонгос АНУ-тай хамтран хийж байгаа цэргийн сургуулилтын улмаас цуцалсан билээ.

europapress.es сайт