“Бид эрчим хүчээ хэмнэж чадна” хүүхдийн гар зургийн уралдааны ялагчид тодорлоо

Л.БАТДОРЖ

Эрчим хүчний зохицуулах хороо, Нийслэлийн боловсролын газартай хамтран 1-5 дугаар ангийн сурагчдад зориулсан “Эрчим хүч-зохистой хэрэглээ” сэдэвт нэгж хичээлийн хөтөлбөрийг боловсруулан баталж, нийт 241 сургуулийн 493 багшийг сургагч багшаар бэлтгэн, тэднээр дамжуулан нийслэлийн ерөнхий боловсролын сургуулийн 4076 бага ангийн багшид хичээлийн хөтөлбөрийг танилцуулж, өнөөдрийн байдлаар 13730 сурагчдад уг хичээлийг заагаад байна.

Энэхүү уралдаанд СХД-ийн 62 дугаар сургуулийн 1в ангийн сурагч М.Мөнхнаран, ХУД-ийн 60 дугаар сургуулийн 2в ангийн сурагч С.Намуун, СХД-ийн 123 дугаар сургуулийн 3б ангийн сурагч Х.Хариунаа, ЧД-ийн 117-р сургуулийн 4б ангийн сурагч А.Алдархишиг, БЗД-ийн 132 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Б.Хангарьд тэргүүн байр эзэлсэн байна.

62 дугаар сургуулийн 1в ангийн сурагч М.Мөнхнаран

132 дугаар сургуулийн 5а ангийн сурагч Б.Хангарьд

123 дугаар сургуулийн 3б ангийн сурагч Х.Хариунаа

        

Эх сурвалж: www.polit.mn