Долоон аймгийн 60 сумыг тариалангийн бүс нутгаар зарлалаа

С.САРУУЛ

Засгийн газрын өнөөдрийн ээлжит хуралдаанаар /2018.05.16/  газар тариалангийн бүс нутгийг зарлалаа. Сэлэнгэ, Төв, Дархан-Уул, Булган, Хэнтий, Өвөрхангай, Архангай  аймгийн нийт 60 сумын 113 багийг газар тариалангийн бүс нутгаар зарлав. Монгол Улс нийт нэг сая 50 мянган га тариалангийн талбайтай. Үүнээс 700 мянган га талбайг эргэлтэд оруулсан бол үлдсэн 300 мянган га талбайг  атаршсан болон үндсэн хэлбэрээр ашигладаг юм байна.

Засгийн газрын хуралдааны талаар Хүнс хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн сайд Б.Батзориг  мэдээлэл өгөхдөө “Тариаланчиддаа зориулж түүхэн шийдвэр гаргалаа. Монгол Улс газар тариалангийн бүс нутагтаа зориулж эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх болно. Газар тариалангийн бүс нутагт мал орууллаа гэх маргаан малчид, тариаланчдын дунд гардаг учраас цаашид малын тэжээл тарих, мал махаа чанаржуулах, малаа эрчимжүүлэх чиглэлийн бодлого хэрэгжүүлнэ” гэв.

ТАРИАЛАНГИЙН БҮС НУТГУУД 
Аймгийн нэр Сумын нэр Баг  Багий нийт дүн 
1 Сэлэнгэ Алтанбулаг 1.2.3 3
2 Цагаан нуур 1.2.3 3
3 Ерөө 1.2.3 3
4 Зүүн бүрэн 1.2.3 3
5 Мандал 4.5.6.7.8.9. 6
6 Орхон 1.2 2
7 Сант 1.2 2
8 Баянгол 1.2.3 3
9 Сайхан 2.3 2
10 Жавхлант 1.2 2
11 Түшиг 1.2 2
12 Орхонтуул 1.2.3 3
13 Баруунбүрэн 1.2.3 3
14 Хушаат 1.2 2
15 Шаамар 1.2.3 3
16 Хүдэр 1.2 2
Нийт 44
1 Төв Аргалант Сумд
2 Баянхангай Сумд
3 Угтаалцайдам Сумд
4 Цээл Сумд
5 Баянцогт Сумд
6 Баянчандмань Сумд
7 Жаргалант Сумд
8 Сүмбэр Сумд
9 Борнуур Сумд
10 Батсүмбэр Сумд
11 Архуст Сумд
12 Эрдэнэсант 1.2.3.4 4
13 Заамар 1 1
Нийт 5
1 Дархан-Уул Орхон Сумд
2 Хонгор 1.2.3 3
Нийт 3
1 Булган Хутаг-Өндөр 1.2.5 3
Нийт 3
1 Хэнтий Хэрлэн 5.7.8 3
2 Жаргалт хаан 3 1
3 Өмнөдэлгэр 2.3.7 3
4 Бидэр 2.4 2
5 Баян-Адарга 1 1
6 Дадал 1.3 2
7 Норивлин 3 1
8 Батноров 4 1
9 Мөрөн 4.5 2
Нийт 16
1 Өвөрхангай Хархорин 5.6.7 3
Нийт 3
1 Архангай Цахир Жинст 1
2 Хангай Арбаясгалант 1
3 Тариат Дэрх, Цагааннуур, Мөрөн, Алтаад, Бөөрөлжүүт 5
4 Чулуут  Зуун мод 1
5 Өндөр-Улаан Хануй, Тээл 2
6 Батцэнгэл Баян-Уул, Дэл, Хөнөг 3
7 Ихтамир Тайхар, Эрдэнэтолгой, Хан-Өндөр 3
8 Төвшрүүлэх Баян-Өндөр 1
9 Булган Баянбулаг 1
10 Цэнхэр Буйлан, Алтан-Овоо 2
11 Хайрхан Могой, Жарантай, Асгат 3
12 Цэцэрлэг Чулуут, Хужирт, Туулант, Эх булаг 4
13 Эрдэнэмандал Алаг-Уул 1
14 Жаргалант Зуслан 1
15 Хашаат Жаргалант, Номгон 2
16 Өлзийт Байшир, Бодонт 2
17 Өгийнуур Дойт, Орхон, Тоглох 3
18 Хотонт Бургалтай, Улаан чулуу, Хөөвөр 3
Нийт 39
Нэгдсэн дүн  60 113

Эх сурвалж: www.polit.mn