С.Баяр, Ч.Сайханбилэг нарын гадуур шалгуулах хүсэлтийг шүүх хүлээж авсангүй

С.САРУУЛ

Оюутолгойн хөрөнгө оруулалтын гэрээтэй холбогдуулан Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг хориод байгаа юм. Тэднийг хорих хугацааг энэ сарын 10-нд шүүхээс 30 хоногоор сунгаад байсан юм. Харин Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар хорихоос өөр төрлийн таслан сэргийлэх арга хэмжээ авч өгөхийг хүссэн хүсэлтээ  шүүх өгсөн байна. Тэдний хүсэлтийг Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн шүүхэд  дөнгөж сая /2018.05.16/ хяналаа.

Шүүх экс Ерөнхий сайдуудын хүсэлтийг хүлээж авсангүй. Өөрөөр хэлбэл, таслан сэргийлэх арга хэмжээнээс хорихоос өөр арга хэмжээ авах хүсэлтийг хэлэлцэх шаардлагагүй, үргэлжлүүлэн хорих нь зүйтэй гэж үзсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn