Дональд Трамп Ким Жон Ун нарын хийх уулзалт цуцлагдаж болзошгүй

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгос Өмнөд Солонгос  болон АНУ-ын зэвсэгт хүчин цэргийн хамтарсан сургуулилт хийж эхэлсний улмаас  хоёр Солонгосын төлөөлөгчид ирэх лхагва гаригт Панмунжом хотод хийхээр төлөвлөсөн уулзалтаа цуцалж байгаагаа мэдэгдсэн юм. Пхеньяныг ийм шийдвэр гаргасанд харамсч байгаагаа Өмнөд Солонгосын хоёр Солонгосын эв нэгдлийн асуудлыг хариуцсан яам гаргасан мэдэгдэлдээ дурджээ.  Мөн хамтарсан сургуулилтын улмаас  Хойд Солонгос ерөнхийлөгч Дональд Трамп болон удирдагч Ким Жон Уны нарын  ирэх сарын 12-нд Сингапурт хийх уулзалтыг хүртэл цуцалж болзошгүй гэснийг “Ёнхап” агентлаг уламжиллаа. Үүнээс гадна “КСНА” агентлаг “Өмнөд Солонгостой хамтран  цэргийн сургуулилалт үйлдэж байгаа АНУ  зургадугаар сард хийхээр төлөвлөсөн уулзалтын  хувь заяанд анхаарлаа хандуулж энэ талаар  судлах хэрэгтэй” гэж мэдэгдсэн байна. Харин энэ талаар АНУ-ын Төрийн департаментийн хэвлэлийн төлөөлөгч Хизер Нуэрт хэвлэлийн хурлын үеэр Хойд Солонгос энэ уулзалтыг цуцлахыг зорьж байгаагаа Вашингтонд мэдэгдээгүй гэжээ. Тэрээр “Бид Хойд болон Өмнөд Солонгосын Засгийн газар ч  цэргийн сургуулилт үргэлжлүүлэхгүй байх эсвэл ерөнхийлөгч Дональд Трамп болон удирдагч Ким Жон Уны  ирэх сард хийх уулзалтын бэлтгэл ажлыг үргэлжлүүлэхгүй байх талаар шаардсаныг мэдэхгүй байна” гэв

mundo.sputniknews.com сайт