С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг хорих хугацааг сунгав

С.УЯНГА

Ерөнхий сайд асан С.Баярцогтыг Оюутолгойн гэрээ, “Эрдэнэс-Монгол” компанийн гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайханыг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулан шалгаж байгаа юм. Тэднийг тавдугаар сарын 1-нд 15 хоногийн хугацаатай хорих шийдвэр гаргасан бол хугацаа нь дууссанаар өнөөдөр /2018.05.15/ үргэлжлүүлэн хорих эсэхийг хяналаа.

Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 15:00 цагт хурал товлож хэлэлцээд  С.Баярцогт, Б.Бямбасайхан нарыг дахин нэг сар үргэлжлүүлэн хорих шийдвэр гаргав. Шүүх хуралд С.Баярцогт болон Б.Бямбасайхан нар хорих 461 дүгээр ангиас онлайнаар оролцсон бөгөөд тэдний өмгөөлөгчид шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй гэдгээ мэдэгдсэн юм.

Өнгөрсөн дөрөвдүгээр сарын 1-нд АТГ-аас С.Баярцогт, Татварын Ерөнхий газрын дарга асан Б.Ариунсан, “Эрдэнэс Монгол” -ын Гүйцэтгэх захирал асан Б.Бямбасайхан нарыг баривчилсан юм.

Эх сурвалж: www.polit.mn