Сансарт хөлбөмбөгийн тэмцээн зохионо

Х.ОЮУНБОЛД

Олон улсын сансрын станцын сансрын нисэгчид одоо болох Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд хүндэтгэл үзүүлж хөлбөмбөгийн тэмцээн зохиохоор болсон гэж сансрын хөлгийн 56-57 дугаартай багийн гишүүн  сансрын нисгэгч Сергей Прокопьев мэдээлэв.  Тэрээр “Би бид нэг төрлийн тоглоом зохион байгуулж чадна гэж бодож байна” гэж сансарт нисэхийнхээ өмнө хийсэн хэвлэлийн хурлын үеэр мэдэгджээ. Мөн үүнийг тойрог замын тавцан дээр багуудыг аюулд оруулахгүйгээр хийх амаргүй байх болно хэмээв. Энэ тэмцээнд зориулсан бөмбөгийг олон улсын сансрын станцад өнгөрсөн гуравдугаар сарын 23-наас ажиллаж эхэлсэн орос сансрын нисгэгч Олег Артемьев хөлөгтөө аваачиж хадгалсан гэв. Сергей Прокопьев түүний найзууд болон тэр ДАШТ-ийг өмнө нь үздэг байсан шиг бичлэг биш шууд үзэж чадах болсон гэж хэллээ. Харин Европын сансрын агентлагийн Германы сансрын нисэгч Александр Герст тэдний сансарт тэмцээн зохиох цаг ажлын цагтай давхацвал хөлгийн баг зугаа цэнгэлээ зогсооно гэв.Үүнээс гадна Сергей Прокопьев түүнд хүү нь бэлэглэсэн ДАШТ-ийн билэг тэмдэг Забивака чоныг Союз МС-0% хөлөгт авч яваа юм. Сансрын нисэгчид сансарт тоглох тэмцээн хөгжөөнтэй болгох үүднээс ОХУ, Германы баг тоглох тэмцээнд Германы баг хожигдвол Герстийн духан дээр ОХУ-ын тугийг зурна. Харин германчууд хожвол Сергей Прокопьев үсээ Германы сансрын нисэгч Александр Герст шиг үсээ хяргах эсвэл хусуулахаар тохиролцжээ. Хоёр орны сансрын нисэгчид  ирэх сарын 6-нд АНУ-ын сансрын нисгэгч Серена М. Аунон Чанцеллорын хамт нисэх юм байна. Тэд сансарт 187 өдөр болох юм.

mundo.sputniknews.com сайт