ДАШТ-ий нээлтэд эмэгтэй баг тоглоно

ДАШТ-ий нээлтэд тоглох Татаристаны Кадет эмэгтэй хөлбөмбөгийн баг

Х.ОЮУНБОЛД

Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээнд анх удаа тэмцээний нээлтэд хөлбөмбөгийн эмэгтэй баг тоглохоор болжээ. Энэ талаар тэднийг сонгосон Кока Кола компанийн зохион байгуулагч цахим хуудсаараа дамжуулан мэдэгдсэн байна. Тэрээр Агриз хотын Кадет эмэгтэй хөлбөмбөгийн эмэгтэй багийнханд хөлбөмбөгийн ДАШТ-ийн нээлтийн тоглолтод тоглох болсонд баяр хүргэе гэж ОХУ-ын шигшээ багийн хамгаалагч Фёдор Кудряшов хэллээ. “Чампиаонат” агентлаг энэ баг нь сүүлийн гурван жил тоглож байна. Тэд Татаристны аварга шалгаруулах тэмцээнээс хүрэл медаль, бүс нутгийн “Ширэн бөмбөг”тэмцээнээс мөнгөн медаль хүртсэн. Үүнээс гадна сурагчдын аварга шалгаруулах “Ерөнхийлөгчийн тэмцээн”-ий аварга баг болсон.  Мөн ДАШТ-ийн үеэр  талбайгаас гарсан бөмбөгийг цуглуулах багийн гишүүд 14-17 настай. Тэд өнгөрсөн жилийн “Ширэн бөмбөг” аварга шалгаруулах тэмцээнл тоглож байсан шилдэг багт тоглож байсан гэв. ДАШТ-ий нээлтийн үеэр бөмбөг цуглуулагч болохын тулд  шалгаруулалтад оролцогч хөлбөмбөгчин хөвгүүд 13-16 насных байхаас гадна хөлбөмбөг тэдний амьдралд ямар үүрэг гүйцэтгэдэг талаар бичсэн байна. ДАШТ-ий анхны тоглолт ирэх сарын 14-нл ОХУ, Саудын арабын багтай Москваро хотын Лужник цэнгэлдэх хүрээлэнд болно.

mundo.sputniknews.com сайт