Цөмийн бөмбөгийн туршилтын талбайг хаах ажиллагаанд сэтгүүлчдийг урьжээ

Х.ОЮУНБОЛД

Хойд Солонгос Өмнөд Солонгосын найман сэтгүүлчийг ирэх долоо хоногт болох  удирдагч Ким Жон Уны амласнаар цөмийн зэвсгийн туршилтын талбайг хаах ажиллагаанд урьсан байна. Мөн Өмнөд Солонгосын хоёр Солонгосын эв нэгдлийн асуудлыг эрхэлсэн яамнаас энэ найман сэтгүүлч нь Хойд Солонгос зургаан удаа цөмийн зэвсгийн туршилтаа хийсэн Пунги Ри талбайд болох цуврал ажиллагаанд очиж болно гэж мэдээлжээ.  “Ёнхап” агентлаг энэ үйл явдал нь энэ сарын 23-25-ны өдрүүдэд болно гэсэн байна. Хойд Солонгосын удирдагч Ким Жон Ун өнгөрсөн сард Өмнөд Солонгосын ерөнхийлөгч Мүн Жэ Интэй уулзах үеэрээ цөмийн зэвсэггүй болох талаар алхам хийнэ гэж амласан юм. Харин хоёр Солонгосын төрийн тэргүүнүүдийн хийсэн түүхэн уулзалтын  арга хэмжээний талаар хэлэлцэх өндөр төвшний уулзалтыг хийх саналыг Хойд Солонгосын зүгээс тавьсан байна.

europapress.es сайт