“Дэлхийн гэр бүлийн өдөр”-ийг тэмдэглэв

Б.ТУУЛ

Жил бүрийн тавдугаар capын 15-ны өдрийг НҮБ-ын ерөнхий ассамблей 1993 оны есдүгээр сарын 20-ны хуралдаанаар “Дэлхийн гэр бүлийн өдөр” болгох тогтоол баталж байжээ. Улс үндэстэн энх тайван оршин тогтнох хамгийн бага нэгжүүдийн нэг бол гэр бүл байдаг. Манай улсын хувьд энэ  өдрийг 2005 оноос эхлэн 13 дахь удаагаа тэмдэглэх гэж байна. Энэ жил уг өдрийн хүрээнд жанжин Сүхбаатар танхимд  “Гэр бүлийн талаарх бодлого, эрх зүйн шинэчлэл” сэдэвт Нийгмийн бодлого, боловсрол, соёл, шинжлэх ухааны байнгын хорооны хэлэлцүүлэг хийхээр төлөвлөжээ. Мөн Сэргээн засалт, сургалт, үйлдвэрлэлийн төв-д уг өдрийг тохиолдуулан хөгжлийн бэрхшээлтэй иргэнтэй гэр бүлүүдийн чөлөөт цагийг зөв боловсон өнгөрүүлэх, тэдэнд итгэл, урам зориг хайрлах, халуун дулаан уур амьсгал бүрдүүлэх, эерэг үзэл, хандлагыг нийгэмд төлөвшүүлэх зорилгоор “Хамтдаа хайрлая-2018” өдөрлөгийг зохион байгуулжээ.

Эх сурвалж: www.polit.mn