МҮБХ-ны “Их эе”-ийн хуралдаан хойшилжээ

Э.БЭРЦЭЦЭГ

Монголын үндэсний бөхийн холбооныхон энэ сарын 18-ны өдөр буюу баасан гаригт “Их эеэ” хуралдуулахаар товлож, энэ үеэрээ МҮБХ-ны тэргүүнийг сонгох мэдээлэл гараад байсан билээ. Тус холбооны албан ёсны тэргүүнээр сонгогдсон ч нэрээ татаад буй Л.Чинбат өнгөрсөн дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Дархан аварга Х.Баянмөнхөөр ахлуулсан ажлын хэсгийг байгуулж, “Их Эе”ийг хуралдуулан тэргүүнийг дахин сонгохоор болсон.  Харин Ажлын хэсгийн ахлагч Х.Баянмөнх нарын зүгээс Бөхийн өргөөний сүүлийн 20 жилийн санхүүгийн тайланд аудит хийлгэх, допингийн хууль бус бизнесийг “Аварга” дээд сургуулийн захирал, багш, хүргэний сүлжээ болгосон учраас уг этгээдүүдэд энэ эрхийг өгөхгүй, сонгон шалгаруулалт явуулах хүсэлт гаргасан байна. Тэдний хүсэлтийг Р.Нямдорж, Д.Данзан нар хүлээн аваагүй аж. Тиймээс энэ сарын 18-нд товлогдоод байсан “Их эе”-ийг хуралдуулах боломжгүй болжээ.

Эх сурвалж: www.polit.mn