Иргэдэд эрүүл мэндийн үзлэг хийж, үнэгүй зөвлөгөө өгнө

Б.ТУУЛ

Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, “Оном сан”-гаас хамтран энэ  сарын 17-нд тохиож буй “Цусны даралт ихсэлттэй тэмцэх дэлхийн өдөр”-ийн хүрээнд  Сүхбаатарын талбайд эрүүл мэндийн өдөрлөг зохион байгуулах гэж байна. Уг арга хэмжээнд Баянгол, Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан, Хан-Уул, Чингэлтэй дүүргийн  Эрүүл мэндийн төвүүд оролцохоос гадна “Сонгдо”, “Интермед”, “Грандмед”, “Мөнгөн гүүр”, “Номун” зэрэг хувийн хэвшлийн эрүүл мэндийн байгууллагууд оролцож, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгөх ажээ. Өдөрлөгийн үеэр, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийн талаар иргэдэд мэдээ мэдээлэл өгөх, үзлэг оношилгоо хийх, эрүүл мэндийн зөвлөмж өгөх, цусны даралт хэмжих, биеийн жин, өндөр хэмжих, цусны даралт ихсэх өвчний эрсдэлт хүчин зүйлийг тодорхойлох зэрэг олон арга хэмжээ зохион байгуулах юм байна.

Эх сурвалж: www.polit.mn