Сунгалттай паспортоор гадаадад зорчихгүй байхыг сэрэмжлүүлэв

С.САРУУЛ

Энэ оны нэгдүгээр сараас эхлэн гадаад паспортод сунгалт хийхгүй байхаар болсон. Тэгвэл эрх бүхий байгууллагаас сунгалттай паспортоор гадаадад зорчихгүй байхыг анхааруулжээ. Сунгалт хийлгэсэн паспорттай манай улсын иргэдийг Казахстан улсын хилээр нэвтрүүлэхгүй буцаасан тохиолдол саяхан гарсан бөгөөд гадаадын бусад улсуудын хувьд ч мөн ийм шаардлага тавьж байгаа тул сунгалттай паспортаар гадаадад зорчихгүй байхыг Гадаад харилцааны яамны Консулын газраас анхааруулж байна.

Түүнчлэн гадаадад зорчиход паспортын хүчинтэй хугацаа доод тал нь зургаан  сар байх шаардлага тавигддаг тул паспортын хугацаа дуусах дөхсөн иргэдэд шинээр паспорт захиалахыг зөвлөлөө.

Эх сурвалж: www.polit.mn