“Гэгээн муза” наадмын шилгүүдийг танилцуулж байна  

С.САРУУЛ

Театрын урлагийн уран бүтээлчдийн шилдгүүдэд олгодог “Гэгээн муза” наадмын шилдгүүд тодрууллаа. Хоёр жил тутамд нэг удаа болдог “Гэгээн муза”  14 дэх удаагийн наадмын урьдчилсан шалгаруулалтад гадаад, дотоодын 50 гаруй бүтээл ирснээс хоёрдугаар шатанд 26 бүтээл үлдсэн байна. Сүүлийн шатанд үлдсэн бүтээлүүдийг Драмын театрын тайзнаа тавдугаар сарын 7-13-ны өдрүүдэд тоглосон юм. Энэ жилийн “Гэгээн муза” наадамд ОХУ, Коссова, Хонконг, БНХАУ-ын ӨМӨЗО, АНУ, Аргентин, Укриан улсын уран бүтээлчид болон зочин шүүгчид ажилласан байна. Наадмын зочин шүүгчээр ОХУ-ын гавьяат жүжигчин, Оросын театрын зүтгэлтэн нарын холбооны гишүүн В.В.Мирошниченко, Коссова улсын Олон улсын театрын институтийн Ерөнхийлөгч, жүжигчин, найруулагч Ментор Зумбераж болон Хонконгийн Театрын урлагийн сургуулийн багш, жүжгийн зохиолч Жанис Пуун нар уригдан ажиллажээ.

 

 “Гэгээн муза 2018” наадмын шилдгийн шилдгүүдийг танилцуулья

Шилдгийн шилдэг буюу Гранпри шагналтнаар Дорнод аймгийн уран бүтээлчдийн “Ярьдаг мод” хүүхдийн жүжиг тодорлоо. Тус бүтээл

  • шилдэг зохиолч,
  • шилдэг найруулагч,
  • шилдэг эмэгтэй гол дүр,
  • шилдэг хөгжмийн зохиолч,
  • шилдэг тайзны зураач,
  • шилдэг эрэгтэй туслах дүр зэрэг зургаан номинацид тэргүүлжээ.

Хөгжимт жүжгийн Шилдэг найруулагч

  • Найруулагч Н.Наранбаатар  “Өндөр гэгээн” жүжиг

Хөгжимт жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • В.Боролдой  “Манлайбаатар” жүжиг

Хөгжимт жүжгийн Шилдэг эмэгтэй гол дүр

  • Ш.Ургаа шилдгээр шалгарлаа. 

Хөгжимд жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  •  “Өндөр гэгээн” жүжгээр Завхан аймгийн жүжигчин Ч.Лхагвадорж

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • “Алтан хундага” жүжгийн Зэвт сумын дүрээр  жүжигчин Б.Сандуйжав

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • “Алтан хундага” жүжгийн Усангоогийн дүрээр жүжигчин В.Алтангоо

Хөгжимт жүжгийн Шилдэг тайзны зураач

  • “Алтан хундага” жүжгээр  С.Ариунболд, В.Сэргэлэн

Хүүхдийн жүжгийн Шилдэг зохиолч

  • “Ярьдаг мод” жүжгээр Б.Мөнх-Амьдрал

Шилдэг жүжгийн найруулагч

  • Б.Мөнх-Амьдрал                      “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй гол дүр

  • Хуан Круз                                “Мандрагора” жүжгээр УДЭТ-ын жүжигчин Б.Золжаргал

Шилдэг эмэгтэй гол дүр

  • Агеда Андреа                           “Мандрагора” жүжгээр жүжигчин Т.Халиунсор

Хүүхдийн жүжгийн Шилдэг хөгжмийн зохиолч

  • Ө.Ариунбаатар                         “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг тайзны зураач

  • Г.Доржгочоо “Ярьдаг мод” жүжгээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Б.Золзаяа                                “Царцаа Намжил” жүжгийн Эмгэний дүрээр

Хүүхдийн жүжгийн Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Э.Батболд “Ярьдаг мод” жүжгээр

Шилдэг найруулагч

  • “Монгол ардын суут” бүтээлээр  найруулагч Б.Баатар

Шилдэг эмэгтэй гол дүр

  • “Годо-г хүлээсэн нь” жүжгийн Владимрын дүрээр  Д.Оюунзул

Драмын жүжгийн төрөлд Шилдэг хөгжмийн зохиолч

  • “Монгол ардын суут” жүжгээр хөгжмийн зохиолч Т.Сэр-Од

Шилдэг эрэгтэй туслах дүр

  • Б.Шинэбаяр                             “Адууны түүх”  жүжгийн Жанжаагийн дүрээр

Шилдэг тайзны зураач

  • О.Баярмагнай                          “Адууны түүх”  жүжгээр

Шилдэг эмэгтэй туслах дүр

  • Ж.Оюундарь                            “Би эндээс явахгүй” жүжгийн Должингийн дүрээр

Шүүгчдийн нэрэмжит шагналыг 

 Украины жүжигчин Анна Яремчук

УДЭТ-ын жүжигчин Г.Номуун

УДЭТ-ын жүжигчин Н.Баярмаа

Шилдэг эрэгтэй жүжигчин

  • Г.Мишээл                                 “Итгэлийг эвдэгч” жүжгээр

Шилдэг эмэгтэй жүжигчин

  • Ч.Уранбилэг                             “Нохойн хурим” жүжгээр

Шилдэг зохиолч

  • Я.Баяраа                                  “Цагаан толбо” жүжгээр

Эх сурвалж: www.polit.mn