“Содон мебель” трэнд тавилга үйлдвэрлэж байна

Ц.БАЯР

“Зууны мэдээ” сонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа “ Sodon mebel” компанийн үйл ажиллагааг онцолж байна.

 

“Sodon mebel” компани нь 2002 онд барилгын материал, тавилгын туслах материалын төрөлжсөн худалдаа эрхэлж байгаад 2006 онд “Содон Мебель” тавилгын үйлдвэрээ нээж үйлдвэрлэл, худалдааны чиглэлээр үйл ажиллагаа явуулжээ. 2013 онд үйлдвэрээ өргөжүүлэн тоног төхөөрөмжүүдээ шинэчилсэн бөгөөд өнгөрсөн оноос шинэ технологи нэвтрүүлж будагтай, вакуум хуулгатай тавилгыг Монголдоо анх удаа үйлдвэрлэж эхэлсэн байна.  Импортыг орлох гэр ахуйн болон албан тасалгааны тавилгыг эх орондоо чанартай, хямд өртөгөөр үйлдвэрлэснээр гадагшаа гарах мөнгөний урсгалыг багасгахад нөлөөлж тавилгын зах зээлийг шинэ шатанд гаргажээ. Австри улсын “Blum” брендийн тоноглол болон “Egger” брендийн хавтан ашигладаг. Мөн орчин үеийн трэнд болсон будагтай тавилгыг захиалагчын  хүссэн загвар хийц, чанар стандартын дагуу үйлдвэрлэж буй нь хэрэглэгчдэд эрэлт хэрэгцээтэй  бүтээгдэхүүн болжээ.

 

Хаяг: СБД, 10-р хороо, Монхорус ХХК-ний байр 405 тоот

Утас: 88062199, 80202077, 70136612

Содон мебель