Елена Исинбаева нийгмийн сүлжээний  дагагчдаа бишрүүлэв

Д.АРИУН

Хоёр дахь хүүхдээ өлгийдөж аваад хоёр сар гаруй хугацаа өнгөрч байгаа  нэрт тамирчин Елена Исинбаева гоолиг сайхан харагдаж байгаагаараа нийгмийн сүлжээний дагагчдаа  бишрүүлжээ. Исинбаева болон түүний нөхөр  Никита Петинов нар  өнгөрсөн хоёрдугаар сарын 13-нд хүү хүүтэй болсон юм. Өдгөө 35 настай тамирчин бүсгүй гэр бүлдээ ихээхэн цаг зав зарцуулж, олон нийтийн арга хэмжээнд хааяахан нэг оролцож байна. Саяхан Елена Исинбаева Монакад жил бүр болдог автомашины үзэсгэлэнд оролцсон байна. Тэрээр арга хэмжээг зохион байгуулагчидтай хамт авахуулсан зургаа нийгмийн сүлжээн дэх хуудсандаа нийтэлсэн нь олон хүнийг гайхшруулж, хүүхэд төрүүлсний дараа ийм богинохон хугацаанд эргээд ийм хурдан гоолиг сайхан болсонд нь баяр хүргэжээ.

Эх сурвалж: www.polit.mn