Б.Булганыг дахин хорих бололтой

Ч.Зотол

ТЕГ-ын мөрдөн  байцаах хэлтэс, ЦЕГ-ын мөрдөн байцаах албатай хамтарсан Ажлын хэсгээс  УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайдын үүрэг гүйцэтгэгч агсан С.Зоригийн амь насыг хөнөөсөн эрүүгийн  хэрэгт  уг хэргийг зохион байгуулсан, захиалсан үйлдлийг шалгах  явцад шинээр цугласан нотлох баримтын хүрээнд төлийгаачийн хамтран амьдрагч Б.Булганд эрүүгийн хэрэг үүсгэж яллагдагчаар татсаныг Нийслэлийн прокуророос  олон нийтэд мэдээллээ.

Зарим эх сурвалж  Б.Булганыг С.Зоригийг хөнөөсөн хэргийг  зохион байгуулсан  гэсэн үндэслэлээр яллагдагчаар татсан болохыг хэлж байна. Энэ үнэн бол уг хэргийн  захиалагчдыг бас илрүүлж тогтоосон. Удахгүй зарлах нь ойлгомжтой, хэрэг мөрдөн шалгах ажиллагааг ч шувтрах шатандаа орлоо   гэсэн үг. Тэгэхээр гүйцэтгэгч, захиалагчдыг  тусгаарлах үүднээс Б.Булганыг  дахин  хорьж магадгүй юм. Өмнө нь уг хэргийн  гүйцэтгэгчдийг мөрдөн шалгах явцад түүнийг баривчлан  жил тойрон хорионд байлгаад сулласан. Уг хэргийн цорын ганц гэрч гэгддэг түүнийг  шүүх хурлын үйл ажиллагаанд   оролцуулаагүй  үндэслэл  ч ийнхүү тодорхой  болж ирлээ. Өмнө нь талийгаачийн эхнэр, гэргий, гэрч гэхчлэн нэрлэж байсан түүнийг Нийслэлийн прокурор анх удаа “Хамтран амьдрагч”, “Яллагдагч”  хэмээн хүйтэн хөндий зарласан нь ч  олон нийтийн анхаарлыг гадна үлдсэнгүй.

Эх сурвалж: polit.mn