Олон улсын эдийн засгийн чуулганд оролцоно

Х.ОЮУНБОЛД 

ОХУ, Франц болон Японы ерөнхийлөгч нар ирэх  сарын 24,26-нд Санкт-Петербург хотод болох Олон улсын эдийн засгийн чуулганы нэгдсэн хуралд оролцох юм байна.  Энэ арга хэмжээг зохион байгуулагч “Roscongress” нийгэмлэг гаргасан мэдэгдэлдээ “Чуулганы хамгийн чухал үйл явдал нь ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин, Францын ерөн­хийлөгч Эммануэл Макрон болон Японы ерөнхий сайд Шинзо Абэ нар оролцох гэж байгаа явдал юм” гэжээ. Мөн цахим хуудастаа  ирэх сард болох хөтөлбөрт багтсан арга хэмжээний үеэр дөрвөн сэдвээр  90 гаруй  үйл явдал болох талаар нийтэлсэн байна. Тухайлбал, “Өөрчлөлтийн цаг үеийн дэлхийн эдийн засаг”, “ОХУ өс­өн нэмэгдэж байгаа хүчин чадлаа ашиглана”, “Эдийн засгийн хүний нөөцийн тоон систем” болон “Манлайллын тө­лөөх технологи” зэрэг сэд­вээр хэлэлцээр өрнүүлнэ.  Олон улсын энэ арга хэмжээний гол сэдэв нь “ Итгэлцлийн эдийн засгийг бий бол­гох” аж. Үүнээс гадна чуулганы хүрээнд  их 20-ийн орнуудын биз­несийн салбарын тал­аар зөвлөлдөх чуул­ганыг хийнэ. Дэлхийн биз­несийн салбарын шилдгүүд, олон улсын байгууллагын тэргүүнүүд оролцох чуулганыг Арген­­тины төлөөлөгчид даргална. “Олон улсын эдийн засгийн чуулганы нэгдсэн хурал 2018”-д АНУ, Франц, Япон, Энэтхэг, Итали, Финлянд болон бусад орны бизнесийн төлөөлөгч оролцоно.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин