“Оддын хотхон”-оос Соёл амралтын хүрээлэн хүртэлх замыг хаалаа

С.САРУУЛ

Төмөр замтай огтлолцсон замын хөдөлгөөний ачааллыг бууруулах зорилгоор Замын цагдаагийн урд гүүрэн гарц барих төслийн ажлын хүрээнд өнөөдрөөс  /2018.04.15/  эхлэн Олимпийн гудамж дахь авто замын хөдөлгөөнийг “Оддын хотхон” хорооллоос Үндэсний соёл амралтын хүрээлэнгийн зүүн хойд уулзвар хүртэл хязгаарлаж байна.

Энэ үеэр хэвтээ тэнхлэгийн буюу Нарны зам дагуу мөн Home plaza төвийн хойд зам, Юнескогийн гудамжаар тээврийн хэрэгсэл зорчих боломжтойг Замын цагдаагийн газраас анхаарууллаа.

 Эх сурвалж: www.polit.mn