Я.Санжмятав “Эрдэнэт”-ийг шалгана

Т.САЙХАН

УИХ-ын дарга М.Энхболдын  захирамжаар “Эрдэнэт үйлдвэр” ХХК-иас баталгаа гарган, Өмнөд Африкийн  “Стандарт” банкнаас авсан зээл, түүнтэй холбоотой олон улсын шүүхийн байгууллагаас гаргасан шийдвэрийн талаар судалж санал, дүгнэлт гаргах Ажлын хэсгийг байгууллаа. Өмнөд Африкийн “Стандарт” банкнаас Эрдэнэт үйлдвэрийг барьцаанд тавьж зээлсэн гэх хэргийн эзэн Ш.Батхүүг барьж хорьсон бөгөөд эдгээр хэрэг явдал улс төрийн хүрээний анхаарлыг татаад олон  жил болсон. Анх 2013 онд буюу Ардчилсан намын үед  “Эрдэнэт”-ийг Стандарт банкны барьцаанд тавьсан гэх хэрэг илэрч, Ш.Батхүүд гарын үсэг өгсөн эрх мэдэлтнүүд нь Д.Сугар, Т.Очирхүү, Ч.Ганзориг нар байсан талаар шуугиан дэгдэж байв. Үүнийг шалгах ажлын хэсгийг УИХ-аас байгуулж, Я.Санжмятавыг ахлагчаар нь тавьжээ. Харин  дэд ахлагчаар Т.Аюурсайхан ажиллах юм.

Эх сурвалж:www.polit.mn