Т.Аюурсайхан: АТГ-ын дарга руу улс төрийн зорилготой дайралтууд их хийгдэж байна

Т.САЙХАН

Сүүлийн үед АТГ-ын даргын сандал суудалтай холбоотой асуудлыг их ярих боллоо.  Энэ талаар УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан жиргэжээ.  Тэрээр “АТГ-ын дарга Х.Энхжаргал руу улс төрийн зорилготой дайралтууд их хийгдэж байна” гэжээ.  Мөн “Ерөнхий сайдаар ажиллаж байсан хоёрын хоёр хүнийг өмнө нь хэзээ ингэж шалгаж хорьж байсан юм” гэлээ.  Түүний хувьд одоогийн АТГ-ын үйл ажиллагаанд сэтгэл хангалуун байгаа бололтой.

Эх сурвалж:www.polit.mn