Газар болон орон сууцаа эрэгтэйчүүд давамгай эзэмшдэг

Ц.БАЯР

“Хөрөнгийн эзэмшил аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлаар тодорхойлох нь”  судалгааг Азийн хөгжлийн банк, Үндэсний статистикийн хороотой хамтран хийсэн байна. Уг судалгааг хөрөнгийн эзэмшил, аж ахуй эрхлэлтийг жендерийн төлөв байдлаар тодорхойлох зэргээр хийжээ. Судалгаанд 5592 хүн хамрагдсан байна. Эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс илүүтэй үндсэн сууцаа давуу эзэмшдэг аж. Нийт насанд хүрсэн хүмүүсийн ойролцоогоор 45 хувь нь өөрсдийгөө үндсэн сууцны эзэн гэж мэдээлсэн байна. Үүнээс жендер хоорондын ялгааг харвал эрэгтэйчүүдийн үндсэн сууцаа эзэмшдэг байх магадлал эмэгтэйчүүдээс 1.8 дахин их байна. Энэ нь хөдөө орон нутагт илүү ажиглагдсан бөгөөд эрэгтэйчүүдийн үндсэн сууц эзэмших тохиолдол нь эмэгтэйчүүдийнхээс гурав дахин өндөр байна. Түүнчлэн ХАА-н газрыг мөн л эрэгтэйчүүд, эмэгтэйчүүдээс дөрөв дахин  илүү эзэмшдэг нь судалгаа харуулжээ.Түүнчлэн хөдөө орон нутагт ХАА-н газар эзэмшигч нь эмэгтэйчүүд байх нь хот дахь эмэгтэй газар эзэмшигчээс харьцангүй бага буюу жендерийн ялгаатай байдал хөдөөнийхөөс баг ажиглагдсан байна. Харин эрэгтэйчүүдийн ХАА-н бус аж ахуйн нэгж эзэмших хандлага нь эмэгтэйчүүдээс илүү байжээ. Дангаараа эзэмшдэг тохиолдын хувьд жендерийн ялгаа хамгийн их ажиглагдаж байгаа хөрөнгийн төрөл нь ХАА – н газар юм. Үүнд эрэгтэйчүүд эмэгтэйчүүдээс зургаа дахин их.

Эх сурвалж:www.polit.mn