Д.Мурат: Та нар дандаа хүний муу муухайг ярихаа боль

Т.САЙХАН

Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Муратыг яллагдагчаар татан шалгаж байгаа талаар өчигдөр /04.11/ мэдээлсэн.Энэ талаар Д.Мурат тайлбар өгчээ. Тэрээр  “Та нар зүгээр хөгжлөө л ярь л даа. Дандаа хүний муу муухай юм ярих юм. Би мэдүүлэг өгсөн. Удахгүй цаг хугацаа харуулна” гэв. Түүнийг Баян-Өлгий аймгийн харьяат иргэн Б.Бахытгүлд бэлгийн дарамт учруулсан, биед нь гэмтэл учруулсан гэж бүсгүй олон нийтэд мэдээлж, эрхэм гишүүний илгээсэн гэх ёс бус зургийг цахим орчинд дэлгэсэн байдаг.

Эх сурвалж:www.polit.mn