Ерөнхий сайд асан С.Баярыг хорих хугацааг нэг сар сунгав

С.САРУУЛ

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг саатуулаад байгаа. АТГ үндэслэлээ “”Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баярыг холбогдуулан шалгаж байгаа” хэмээн тайлбарласан. Мөн Нийслэлийн прокурорын газраас С.Баярт эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж, үргэлжлүүлэн цагдах хорих саналыг шүүхэд хүргүүлээд байсан юм. Тэгвэл өнөөдөр /2018.04.12/ Ерөнхий сайд асан  С.Баярыг үргэлжлүүлэн хорих шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.  Шүүхээс С.Баярыг нэг сар хорих шийдвэр гаргасан юм.

Эх сурвалж: www.polit.mn