Петербургийн олон улсын эдийн засгийн форумын хүрээнд Валдайн клубын чуулган болно

© РИА Новости / Алексей Даничев

Д.ЭНХЭЭ  

Петербургийн олон улсын эдийн засгийн форумын үеэр олон улсын мэтгэлцээний “Валдай” клубын чуулган болно хэмээн “Росконгресс” сан мэдээллээ.

“Валдайн клубын чуулган “Ухраасан цаг: Даяаршлын эсрэг хүйтэн дайн” сэдвээр болно. Хэлэлцүүлгийн үеэр оролцогчид дэлхийн эдийн засагт олон улсын харилцааны хямралын үзүүлэх нөлөө, сөргөлдөөнөөс гарах боломжит арга зам, ОХУ болон Барууны цаашдын харилцааны хөгжлийн арга хэрэгслийн талаар хэлэлцэнэ”хэмээн сангийн мэдээлэлд дурдсаныг “РИА-Новости” уламжилжээ.

Мөн Петербургийн олон улсын эдийн засгийн форумын ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд телевизийн “Россия-24” сувгаар “Мэдээллийн тэгш бус байдал: Дэлхийн мэдээллийн төлөв байдлыг хэрхэн тэнцвэржүүлэх вэ” сэдвээр Валдайн клубын теле мэтгэлцээн болно.

ОХУ-ын Санк-Петербург хотноо жил бүрийн хавар болдог “Петербурийн олон улсын эдийн засгийн форум” ирэх тавдугаар сарын 24-26-нд болно. “Росконгресс” сан  нь 2007 онд байгуулагдсан бөгөөд  ОХУ-д болдог хурал, үзэсгэлэнгийн  зэрэг олон  томоохон арга хэмжээг зохион байгуулдаг юм.

Эх сурвалж: www.polit.mn