“Монгол базальт” компани чулуунаас дулаан ялгаруулж байна

Ц.БАЯР

Зууны мэдээ” сонин Барилга бүтээн байгуулалт булангаараа барилгын салбарын шинэ технологи, шилдэг бүтээгдэхүүн, чанартай үйлчилгээний талаарх цогц мэдээллийг уншигчдадаа хүргэж байгаа билээ. Бид энэ дугаартаа  “Монгол базальт” компанийн үйл ажиллагааг онцолж байна.

 

Галд шатдаггүй, усанд нордоггүй, хөвөн хөөс шиг хөнгөн атлаа дуу чимээ, дулаан хүйтнийг тусгаарладаг “шидэт” хана туургатай барилга байшингууд нийслэлд олноороо сүндэрлэх болов. Учир нь монгол­чууд саяхан галт уулын магмын халуун хайлмагийн царцдасаас тогтсон базальт чулуунаас “Basaltwool” брэндийн чулуун хөвөнг гарган авч, түүгээрээ барилгын материал үйлдвэрлэж эхэлжээ. Инженер, технологич Л.Ариунболд Дани, Орос, Хятад болон Европын улс орнуудын туршлага судалсаны үндсэн дээр Манай улсад чулуун хөвөн үйлдвэрлэх төслийг 2005 онд боловсруулж “Монгол базальт” компанийг үүсгэн байгуулсан байна.

Хүн амьдралынхаа 70-80 хувийг ямар нэг барилга байгууламж дотор өнгөрөөдөг. XXI зууны хүмүүсийн амьдралын энэхүү хэвшлийг  нэгэнт өөрчлөх боломжгүй учраас халуунд сэрүүн, хүйтэнд дулаан, гал усны аюулаас бүрэн хамгаалагдсан, дуу чимээгүй, эрүүл мэндэд хор нөлөөгүй материалаар баригдсан байшин л эрэлт хэрэгцээ болоод байна. Үүнийг “Монгол базальт” компани чулуун хөвөнгийн тусламжтай­гаар шийдэж эхэллээ. Базальтаар зөвхөн барил­гын материал төдийгүй галд шатдаггүй даавуу, уураг, эрдэс хөвөн, мяндсан утас, ширэм, дулаалгын материал  гээд л гарт баригдах эдлэл хэрэглэл бүхнийг хийх боломжтойн зэрэгцээ ногоон ургамлын тариа­лал­тад хүртэл ашигладаг ажээ. Тэр ч байтугай сүүлийн үед галт уулын чулуугаар хийсэн гоёл чимэглэлийн зүйлс нь энергийн эмчилгээний нэг төрөл болжээ. Мөн базальтаас гаргаж авсан төмөр утсан  сараалж, мяндаслаг хавтанг төмөр замын дэр мод юм уу асфальтан замын дор дэвсвэл зам эвдэрч цөмрөхгүй бат бөх болдог гэнэ.

 

Дэлгэрэнгүй мэдээл­лийг та бүхэн тус компаний http://www.rockwool.mn/ вэб хуудаснаас уншаарай. Холбоо барих:

Утас:99076695

 

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин