С.Баяр, Ч.Сайханбилэг нарыг саатуулжээ

С.САРУУЛ

АТГ-аас Ерөнхий сайд асан С.Баярыг “Жаст” групп болон Оюутолгойн гэрээ, оффшор данстай холбоотойгоор  өнгөрсөн сарын 12-нд арав гаруй цаг байцаасан. Мөн Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан байцаахаар прокурорын мэдэгдэх хуудас хүргүүлээд байсан юм. Түүний хувьд АНУ-аас ирж байцаалт өгөхөө мэдэгдэж захидал илгээж байсан бол уржигдар орой эх орондоо иржээ.

Харин АТГ-аас өнөөдөр Ерөнхий сайд асан С.Баярыг Оюутолгойн гэрээ, оффшор данс, Ерөнхий сайд асан Ч.Сайханбилэгийг Дубайн гэрээтэй холбогдуулан саатуулсан байна.

Монгол Улсын Засгийн газрын 2009 онд Оюутолгой компанитай байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээний зарим үүрэг биелэгдээгүй асуудлаар АТГ-ын Мөрдөн шалгах хэлтэс эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn