Сара Жессика Паркер найзынхаа улс төрд орох хүслийг дэмжинэ

Д.АРИУН

“Их хотын секс” киноны од, жүжигчин Синтия Никсон Нью Йорк хотын амбан захирагчийн сонгуульд өрсөлдөхөө мэдэгдээд байгаа. Жүжигчний улс төрийн амбийц олон хүний дэмжлэг хүлээж байгаа аж.  Кинонд хамтран тоглосон  жүжигчин Сара Жессика Паркер найзыгаа дэмжиж байгаагаа өөрийн  сошиал хуудсаараа дамжуулан илэрхийлжээ.

Синтия Никсон өдгөө 51 настай бөгөөд тэрээр “Их хотын секс” киноны дөрвөн бүсгүйн нэг болох өмгөөлөгч Мериндагийн дүрийг бүтээсэн.  Нью Йорк хотын дөрвөн бүсгүйн амьдралыг өгүүлдэг уг кино ихээхэн амжилт олж жүжигчин бүсгүйчүүд ихэд алдаршсан.

Хэрвээ Синтия Никсон Нью Йорк хотын даргын сонгуульд амжилттай оролцож, ялж чадвал тус хотын даргаар сонгогдсон анхны эмэгтэй, мөн анхны  ЛГБТ хүн болох юм. Учир нь Синтия Никсон бэлгийн чиг баримжааны хувьд өөр гэдгээ хэдэн жилийн өмнө зарлаж,  Кристин Маринони гэдэг эмэгтэйтэй гэрлэсэн юм.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө