Ц.Цогзолмаа сайдыг цагдаад өглөө

Л.ХЭРЛЭН     

Монголын багш нарын үйлдвэрчний эвлэлийн холбооноос  БСШУС-ын сайд Ц.Цогзолмааг  багш нарын нэр төрд халдсан гэж үзэн Чингэлтэй дүүргийн  цагдаагийн газар гомдол гаргалаа.

Салбарын сайд  25 дугаар суваг телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлэгт оролцохдоо,  тухайн өдөр    багш нартай уулзаж ярилцсан байр сууриа өөрчилж, худал мэдээлэл тараасан. Багш нарын нэр хүндийг гутаасан нь төрийн хүнд, сайд хүнд байж боломжгүй үйлдэл. Мөн  8000 багш байна, тиймээс  багш нарыг ажлаас хална гэж  ажлын байрны дарамт үзүүлсэн. Багш бүрт  45 хувийн урамшуулал олгосон мэт төөрөлдүүлсэн мэдээлэл цацсан, Үйлдвэрчний эвлэлийн холбоог анхны байр сууриа сууриасаа ухарсан гэж гүтгэсэн, сонин гаргаснаар бизнес хөөсөн мэтээр ташаа ойлголтыг төрүүлсэн   гэж Чингэлтэй дүүргийн Цагдаагийн газрын үүдэнд цугласан  багш нарын төлөөлөл ярьж байна. Салбарын сайдын энэ байр суурь  анх багш нартай 20 хувийн урамшуулал олгохоор тохиролцон гэрээнд гарын үсэг зурж, цаашид нэмэгдүүлнэ гэснийг зөрчсөн. Тэр байтугай хариуцлагагүй мэдэгдлээс нь болж багш нар 20 хувийн урамшуулал ч авч чадахгүйд хүрч байна гэж Монголын багш нарын Үйлдвэрчний эвлэлийн холбооноос мэдэгдлээ.

Эх сурвалж: www.polit.mn

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө