АТГ-аас С.Анхбаярын гэрт нэгжлэг хийжээ

Т.САЙХАН

АТГ-аас өчигдөр /03.12/ Дулааны дөрөвдүгээр цахилгаан станцад ажилладаг С.Анхбаярын гэрт нэгжлэг явуулсан байна. ТЕГ-ын дарга асан Б.Хурц мэдээлэл хийхдээ “Ц.Нямдорж С.Анхбаяраар дамжуулан 42 сая ам.долларын шахааг “Эрдэнэт” үйлдвэрт хийсэн талаар мэдэгдэж байсан юм.  Б.Хурцын мэдэгдлийн дараа  Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж “С.Анхбаяр бол манай багшийн хүүхэд” гэсэн тайлбар өгч байв.  Ямартай  ч С.Анхбаярын гэрт АТГ-ын байцаагчид нэгжлэг хийгээд байна.  Энэ хэрэг цаашид хэрхэн үргэлжлэх нь олон нийтийн анхаарлын төвж байгаа юм.

Эх сурвалж:www.polit.mn

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө