“Сонголтыг ард түмэн хийнэ”

Х.ОЮУНБОЛД

ОХУ-ын Ерөн­хийлөгчийн сонгууль энэ сарын 18-нд болно. Энэ сонгуульд  ерөнхийлөгч Владимир Путин бие дааж өрсөлдөнө гэж мэдэгдсэн.  Гэвч тэрээр 2000 оноос ерөнхийлөгчөөр сонгогдсоноос  хойш хэн түүний залгамжлагч болох талаар бодсоор ирсэн гэжээ. Ерөнхийлөгч Владимир Путин “NBC” телевизийнхэнтэй  хийсэн уулзалтын үеэр түүнээс залгамжлагчийн талаар юу бодож байгаа эсэхийг асуухад “Би 2000 оноос хойш энэ талаар бодож ирсэн. Бодох бол муу зүйл биш.  Гэхдээ сонголтыг ОХУ-ын ард түмэн хийнэ” гэж хариулжээ. Мөн сонгуульд өрсөлдөхөд давуу талтай байх нь огт хамаагүй. Надад таалагдсан,таалагдаагүй ч  нэр дэвшигчид  сонгуульд оролцоно. Харин эцсийн шийдвэрийг  ОХУ-ын ард түмэн гаргана гэж он­цолжээ.  Тэрээр “NBC” телевизийн сэтгүүлч  Меган Келлид  бол­зошгүй сөрөг үр да­гаврыг харгалзан үзэж Кремлийг орхих боломжгүй гэж хариулсан байна.  Ерөнхийлөгч Владимир Путин түүнийг залгамжлагчид  ОХУ-ын бэхжүүлэх болон түүний ирээдүйг бүтээхээс гадна хойч үеийнхэндээ зо­риул­сан хөгжлийн мөрийн хөтөлбөрийг  үлдээнэ гэдэгт итгэж байгаагаа илэр­хийлжээ. Харин  тэ­рээр сэтгүүлчээс  “Миний залгамжлагчид  сүүлийн жилүүдэд миний хийсэн бүхнийг устгахыг хүсч бол­зошгүй талаар та юу бодож байна” гэж асуу­сан байна.  Владимир Путин “АНУ ОХУ-ыг хүчтэй, тогтвортой болон хөгжсөн орон болоосой гэж сонирхож байх ёстой. Бид хамгийн багадаа 25-50 жилийн хөгжлийг харж байна гэж нэмж хэлсэн байна. ОХУ-ын ерөнхийлөгч нь  зургаан жилээр сонгогддог. Тэрээр энэ талаар нэмэлт өөрчлөлт үндсэн хуульд оруулахыг хүсээгүй ажээ.  Энэ сонгуульд 65 настай ерөнхийлөгч Владимир Путин дахин сонгуульд өрсөлдөнө. Хэрэв ялалт байгуулбал 2018-2024 он хүртэл одоогийн албан тушаалаа хаших юм.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *