“Жаст” –ын Ш.Батхүүг саатуулж байгаа юу?

Т.САЙХАН

“Эрдэнэт” үйлдвэрийг барьцаалж, “Стандарт” банкнаас их хэмжээний мөнгө  зээлсэн гэх “Жаст” –ын Ш.Батхүүг АТГ-аас шалгаж байсан билээ.  Тэгвэл дөнгөж сая /03.12/ түүнийг баривчилж байгаа талаар эх сурвалж мэдээллээ.  Шалгалтын явцад хэргийн цар хүрээ нэмэгдэж байгаа тул Ажлын хэсэг томилогдож нарийвчилсан мөрдөн шалгах ажиллагааг явуулж байсан юм.  Мөн Ш.Батхүү нарын нэр бүхий хүмүүст холбогдуулан шалгаж байгаа хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах болоогүй бөгөөд гэм буруутай этгээдүүд ял завших боломжгүй АТГ-аас мэдээлсэн билээ.

Эх сурвалж:www.polit.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *