Хоёр секунд утасаа харах хооронд 48 метр замыг харалгүй туулдаг

М.БААСАНДЭЛГЭР

Өнгөрсөн амралтын өдрүүдэд нийслэл хотын хэмжээнд Замын цагдаагийн алба нийт 435 зам тээврийн ослын шинжтэй дуудлага мэдээлэл хүлээн авч шалгажээ. Бүртгэгдсэн зам тээврийн осол, хэргийг хэлбэрээр нь авч үзвэл явган зорчигч мөргөж гэмтээсэн зургаан осол, мөргөлдөх хэлбэрээр 11, үл хөдлөх зүйл буюу гэрлийн шон, хашаа мөргөсөн хоёр, онхолдох хэлбэрээр нэг осол тус тус бүртгэгджээ. Өмнөх амралтын өдрүүдтэй харьцуулахад харьцангуй тайван, осол хэргийн дуудлага мэдээлэл бага байсан гэв.

Мөн замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахтай холбоотой хууль тогтоомж, дүрэм журам зөрчсөн нийт 3700 гаруй зөрчил илрүүлсэн бөгөөд үүнээс 93 согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон зөрчилд хуулийн дагуу арга хэмжээ тооцжээ.

Хөдөлгөөнд оролцогчид тэр дундаа жолооч нарын гаргаж байгаа зөрчлийн дийлэнх хувь нь хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэх, гэрэл дохио зөрчих зөрчил эзэлж байна. 60 км/цагийн хурдтай яваа тээврийн хэрэгслийн жолооч нэг секунд анхаарал алдахад 32 метр замыг харалгүй туулдаг бөгөөд жолооны ард мессеж бичихэд жолооч 2-3 секундын анхаарал алдаж 48 метр замыг харалгүй туулдаг. Иймд жолооч та өөрийнхөө болоод бусдын аюулгүй байдлыг хангаж хөдөлгөөнд оролцож байх үедээ гар утас хэрэглэхгүй байхыг анхааруулж байна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө