Пёнчан-2018: Б.Ганболд 16 дугаар байрт орлоо

Т.САЙХАН

БНСУ-ын Пёнчан хотод болж буй өвлийн XII паралимпийн наадамд Батмөнхийн Ганболд эх орноо төлөөлөн оролцож байна. Тэрээр өнөөдөр /03.12/ Пёнчаны цасан замд гүйлтийн цанын LW 6 ангилалд 20 км зайд уралдаж, 16 дугаар байрт орлоо. Энэ зайд 18 тамирчин гараанаас гарснаас Украины тамирчин И.Рептюк 46:44.6 цагийн амжилтаар алтан медаль хүртсэн бол Францын В.Давет, Норвегийн Хакон Олсруд мөнгө, хүрэл медалийг хүртлээ.Б.Ганболд 58:27.4 цагийн амжилтыг үзүүлсэн бөгөөд тэргүүлэгчээс +11:13.3 минутын алдагдалтай барианд оржээ.

Эх сурвалж:www.polit.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *