М.Нара ирэх сонгуульд нахина гэв

Т.САЙХАН

Дуучин Нара  хэвлэлд өгсөн ярилцлагадаа 2020 оны сонгуульд өрсөлдөхөө илэрхийлжээ. Тэрээр “2016 оны сонгуульд нэр дэвших болсон маань гэнэтийн шийдвэр байгаагүй. Энэхүү шийдвэрийг маань хүмүүс янз бүрээр л хүлээж авсан.

Олон ч бэрхшээл туулсан. Тэр бүхэн миний цаашдын ажил, амьдралд туршлага болох болно. Би энэхүү зорилгоосоо ухрахгүй. 2020 оны сонгуульд ч өрсөлдөнө. Одоогийн хийж буй бизнесүүд маань ч гэсэн үүнд чиглэгдэж байгаа.

Тухайн үед сонгуулийн сурталчилгаанд ард түмэн, найз нөхөд хандив туслалцаа үзүүлсэн ч гэсэн өөрийн зүгээс санхүү багагүй гарсан. Өр ширтэй ч үлдсэн. 2020 оны УИХ-ын сонгуульд санхүүгийн хүнд байдалд дахин орохгүйн тулд одоогоос бизнестээ ахиц гаргахыг хичээж байна” гэжээ.

Эх сурвалж:www.polit.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *