Улсын гарьд Ө.Бат-Орших тэргүүтэй дөрвөн бөхөөс допинг илэрчээ

Т.САЙХАН

Монголын Үндэсний бөхийн холбоо, “Допингийн эсрэг үндэсний төв”-тэй хамтарч  наадмаас бусад үед бөхчүүдээс сэргээшийн шинжилгээг авсан юм. “Допинггүй монгол бөх” төслийн хүрээнд нийт 31 бөхийг шинжилгээнд хамруулсан бөгөөд “А” сорьцын хариу ирэхэд таваас нь сэргээш илэрсэн хэмээн МҮБХ-ноос мэдээлсэн. Монголын Допингийн эсрэг үндэсний төвөөс өнөөдөр /03.09/допингийн шинжилгээнд бүдэрсэн бөхчүүдийн нэрийг зарлалаа. Тодруулбал, БНСУ-ын Допингийн хяналтын лабораториос ирүүлсэн шинжилгээний дүгнэлтэд:

  • Аймгийн хурц арслан Б.Номиндалай,
  • Сумын заан С.Майнбаяр,
  • Улсын начин Э.Даш,
  • Улсын гарьд Ө.Бат-Орших нараас Дэлхийн допингийн эсрэг агентлагаас гаргасан хориотой бодисын жагсаалтад орсон бодис илэрчээ.

Мөн бөхчүүдийг “А” сорьцын шинжилгээний хариуг хүлээн зөвшөөрсөнд тооцсон байна. Харин үлдсэн нэг бөх нь “Б” сорьцын шинжилгээнд хамрагдах хүсэлтээ явуулаад байгаа ажээ.

Эх сурвалж:www.polit.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *