Энрике Иглесиас өөрчлөгджээ

Х.ОЮУНБОЛД

Дуучин Энрике Иглесиас хувийн амьдралаа үргэлж нууцалдаг нэгэн. Гэвч аав болсноор тэрээр өөрчлөгдөж байгаа бололтой. Нийтийн цахим сүлжээнд хүүхдүүдийнхээ зургийг тавьдаг болжээ.

Тухайлбал, инста­грам­даа  хүүхдүү­дээ үнсч байгаа бичлэгээ оруулсан байна. Тэрээр бичлэгийн дор “Би миний нархнуудаас ядарч залхаагүй байна” гэж бичсэн байв. 42 настай дуучин маань үүний өмнө хүүхдийнхээ бүжиглэж байгаа бичлэгийг оруулж байсан юм. Түүний энэ бичлэгт шүтэн бишрэгчид нь  хоёр сая гаруй лайк даржээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө