Шинэ “Оскар”-ын эзэн “Коби Брайнт”

М.БААСАНДЭЛГЭР

Кино урлагийн шилдэг бүтээлүүдийг тодруулдаг “Оскар”-ын 90 дэх удаагийн шагнал гардуулах ёслол Лос-Анжелес хотын Долби театрт болж байна.

“Оскар”-ын хамгийн анхны шагналын эзнээр жүжигчин Сэм Рокуэлл тодорлоо. Тэрбээр “Three Billboards Outside Ebbing, Missouri” кинонд бүтээсэн дүрээрээ Шилдэг эрэгтэй туслах дүр номнацид ялалт байгуулсан юм.

Шилдэг баримтат киногоор “Icarus” тодорлоо. Сэргээш хэрэглэсэн тамирчид амьдралдаа маш том алдаа хийж байгааг өгүүлдэг энэхүү бүтээл кино шүүмжлэгчдээс өндөр үнэлгээ авсан билээ.

Тэгвэл Шилдэг богино хэмжээний анимейшнээр шилдэг сагсан бөмбөгчдийн нэг Коби Брайнтын бүтээсэн “Хүндэт сагсан бөмбөг минь” шалгарлаа.

Шилдэг эмэгтэй туслах дүрийн эзнээр “I, Tonya” кинонд бүтээсэн дүрээрээ жүжигчин Эллисон Жейнни шалгарлаа.

Шилдэг дууны найруулгаар “Dunkirk” киноны дууны найруулагыг хийсэн Ричард Кинг, Алекс Гибсон нар “Оскар” гардлаа. Ричард Кинг өнгөрсөн онд мөн “Оскар” хүртсэн билээ.

Эх сурвалж: www.polit.mn

Leave a Reply

Your email address will not be published. Required fields are marked *