Б.Бат-Эрдэнэ: Олимпод оролцсон тамирчдадаа амжилт хүсч, урамшуулаад явсан

С.САРУУЛ

Манай улсаас Пёнчаны олимпод оролцсон тамирчид медалийн тавцанд зогсч чадаагүй ч улсынхаа нэрийг дэлхийд цуурайтуулсан юм. Тэгвэл сүүлийн үед “Өөрийн чадлаар олимпийн эрх авсан 2 тамирчнаа тэдний буянаар олимп үзэж бгаа дарга нар зэмлэх тэр мөчид бүрэн ой гутсан даа” гэх тайлбартай зураг сошиалд тарсан юм. Зургийг хүмүүс биетэйгээ хуваалцаж шүүмжилж буйд Батлах хамгаалахын сайд асан Б.Бат-Эрдэнэ тайлбар хийснийг “Сошиалын буланд”-аа онцолж байна. Тэрээр “Ойлголт ЗӨВ бол үг,үйлдэл ЗӨВ: Сошиалаар тарж буй зургийг тэмцээнээс өмнө авсан юм шүү дээ.Сайд нь ирээд бидэнтэй хурал хийх үеэрээ тамирчдынхаа дэглэм амралтын нь алдагдуулахгүй гээд түр уриад баяр хүргэж амжилт хүсээд, урамшуулал өгөөд явсан юмсан даа” гэсэн байна.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө