АНУ-тай хэлэлцээр хийхэд хүчээ дайчлан ажиллана гэв

Х.ОЮУНБОЛД

Өмнөд Солонгосын Гадаад хэргийн сайд Кан Кюн Хва “Бид хоёр Солонгосын хооронд дипломат  хэлэлцээр хийхийн тулд хүчээ дайчлан ажиллахаар төлөвлөж байна. Ингэснээр Солонгосын хойгийг цөмийн зэвсэггүй бүс нутаг болгох  боломжтой хэмээн мэдэгдсэн байна.

Тэрээр энэ тухай Францын Гадаад хэргийн сайд  Жан Ив Ли Дриантай уулзаж зоог барих үеэрээ хэлжээ. Мөн Өмнөд Солонгос Хойд Солонгосын цөмийн зэвсгийн асуудлыг шийдвэрлэх болон Солонгосын хойгт энхтайван тогтоох тал дээр тогтмол хүчээ дайчлан ажиллаж байна гэснийг тус улсын гадаад хэргийн яамнаас мэдээлжээ.

Түүнчлэн Францын   Ерөнхийлөгч Эммануэл Макроны томилсон  тусгай элчин төлөөлөгч Жан Ив Ли Дриан өвлийн олимпод зочлох үеэрээ хоёр солонгосын хооронд яриа хэлэлцээр үргэлжилж буйг тэмдэглэснээс гадна өвлийн олимп өндөрлөх үеэр яриа хэлэлцээр үргэлжилнэ гэдэгт итгэж буйгаа илэрхийлжээ.

Тэрээр  Франц болон Өмнөд Солонгос нь  Хойд Солонгосыг зөв зохистой шийдвэр гаргахад  туслахын тулд хамтран ажиллах  ёстой хэмээн хэлсэн байна.

Мөн тэд хоёр орны хамтын ажиллагааг бэхжүүлэх зорилгоор өндөр төвшний харилцан айлчлал хийх болон жил бүр  хоёр орны гадаад хэргийн сайд нар стратегийн хэлэлцээр хийхээр тохиролцжээ.

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө