МАХН-ын дүрэмд гишүүдийн сахилга хариуцлагыг чангатгахаар тусгажээ

С.САРУУЛ

МАХН-ын их чуулганы 1044 төлөөлөгч намын дүрмийн өөрчлөлтийг өчигдөр хэлэлцэж баталлаа. Албан ёсны баримт бичигт МАХН-ын дүрэм нь тус намаас эрхлэн явуулах улс төрийн үйл ажиллагаа, түүнтэй холбоотой харилцааг зохицуулахад намын дотооддоо мөрдөх баримт бичиг мөн. Намын гишүүн бүр МАХН-ын дүрмийг чандлан мөрдөнө гэж заажээ.

Их чуулганаар намын дүрмийн өөрчлөлтийн хүрээнд нэлээдгүй “засвар” хийж байгаагийн нэг нь намаа орчин цагийн улс төрийн бохир явуулгаас хамгаалахын тулд намын дотор буруу бодолтой хүмүүс орохоос сэргийлсэн заалтууд хийж өгч байгаа. Намын гишүүний батлах авч, нэр дэвшчихээд намынхаа мөрийн хөтөлбөр, гол зорилтын эсрэг ажилладаг хүмүүсийг хасах чөлөөлөх асуудал намын дүрэмд оруулах ёстой гэдгийг Их чуулганы төлөөлөгчид хэлж байгаа юм. Төлөөлөгчдийн шинэчлэхээр ярьж буй дүрмийн өөрчлөлтөөр намын гишүүдийн сахилга хариуцлагатай холбоотой асуудлыг ингэж тусгаж өгчээ.

Долоодугаар зүйл. МАХН-ын гишүүнээс гарах

7.1. МАХН-ын гишүүн өөрийн хүсэлтээр намынгишүүнээс гарч болно.

  • МАХН-ын гишүүнээс гарч байгаагаа харьяалагдах намын анхан шатны байгууллагад бичгээр мэдэгдэж,намын гишүүнээс гарсан тухай намын анхан шатны байгууллагын шийдвэр гарснаар гишүүний
    бүртгэлээс хасагдсанд тооцно.
  • МАХН-ын албан ёсны нэр дэвшигчтэй өрсөлдөж аливаа сонгуульд бие даан нэр дэвшсэн тохиолдолд намын гишүүнээс гарсанд тооцож, бүртгэлээс хасагдана.
  • Энэ дүрмийн 7.3-т заасан үндэслэлээр намынгишүүнээс гарсан иргэн тухайн сонгуулийн нэгбүрэн эрхийн хугацаа дуусгавар болсны дараа
    энэ дүрмийн 4 дүгээр зүйлд заасны дагуу өөрийнхүсэлтээр намын гишүүнээр дахин элсэж болно.
  • Энэ дүрмийн 5.2.3, 5.2.4 дэх заалтыг зөрчиж бүх шатны сонгуульд нам, намаас нэр дэвшигчийг дэмжин ажиллаагүй, эсрэг ажилласан, бусад нам, намын нэр дэвшигчийг үйлдэл, эс үйлдлээрээ дэмжсэн бол намын гишүүнээс хасагдсанд тооцно.
  • Намын өмч, намын нэр, хэвлэмэл хуудас, бэлгэдэл, тамга тэмдэгийг хууль бусаар, эсхүл намын эрх ашиг сонирхлын эсрэг эрх мэдлээ хэтрүүлэн, дур мэдэн ашигласан бол намын гишүүнээс хасагдсанд тооцно.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө