Тэгш тоогоор төгссөн дугаартай машин өнөөдөр хөдөлгөөнд оролцоно

С.САРУУЛ

Сар шинийн баяртай холбогдуулан нийслэлийн замын хөдөлгөөнд зарим зохицуулалт хийж байгаа. Энэ дагуу өнөөдөр авто машины  сүүлчийн орон нь тэгш тоогоор төгссөн /0,2,4,6,8/ улсын дугаартай автомашин замын хөдөлгөөнд оролцох юм. Харин ням гаригт буюу маргааш сондгой тоогоор /1,3,5,7,9/ төгссөн тээврийн хэрэгсэл замын хөдөлгөөнд оролцоно. Тээврийн хэрэгслүүдийг Саппоро төвийн уулзвараас Таван шарын уулзвар хүртэлх замд 10:00-20:00 цагийн хооронд автозамын хөдөлгөөнд оролцохыг хязгаарлах юм.

Мөн Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт зөвхөн энэ амралтын өдөр буюу өнөөдөр, маргааш “Дэнжийн мянга” худалдааны төвийн замын хөдөлгөөнийг “Хүчит шонхор” худалдааны төвийн зүүн урд уулзвараас хойш үерийн далангийн уулзвар хүртэл урдаас хойш чиглэлд, далангаас зүүн тийш Судалт төвийн уулзвар хүртэлх авто замын хөдөлгөөнийг баруунаас зүүн чиглэлд 08:00-17:00 цагийн хооронд нэг чигийн хөдөлгөөнд оруулна.

Эх сурвалж: www.polit.mn

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө