Их чуулганы 1044 төлөөлөгчөөр шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг хэлэлцүүлж эхэллээ

С.САРУУЛ

МАХН-ын II Их чуулган хоёр дахь өдрөө үргэлжилж байна.2018.02.10 Чуулганд 21 аймаг сум, дүүргийн анхан шатны нэгжийн 1044 төлөөлөгч оролцож үгээ хэлж санал бодлоо илэрхийлж байна. Төлөөлөгчид эхний өдөр Жанжин Д.Сүхбаатарын хөшөөнд цэцэг өргөж, Эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ. Мөн улс төрийн намууд баярын илгээлтээ ирүүлсэн юм. Их чуулганаар  МАХН-ын дүрмийн өөрчлөлт, мөрийн хөтөлбөрийг  гишүүдээр хэлэлцүүллээ. Төлөөлөгчдөд МАХН-ын дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр улс төрийн илтгэл тавьсан бол үдээс хойш намын даргыг сонгох үйл явцыг  ил санал хураалтаар тодрууллаа.  Намын даргыг сонгох  талаар МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Э.Эрдэнэжамъян “Намын анхан шатны бүх байгууллагуудаас намын даргад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэсэн саналыг сар гаруйн хугацаанд авсан. 21 аймаг есөн дүүргээс бүгдээс нь саналууд ирсэн. Ингээд Н.Энхбаяр даргыг нэр дэвшүүлсэн. Заалнаас нэр дэвших боломжтой ч төлөөлөгчдөөс санал гарсангүй. Тиймээс нийтлэг баримталдаг зарчмын дагуу илээр санал хурааж Н.Энхбаяр улиран сонгогдлоо” гэсэн мэдээллийг өглөө.  Харин өнөөдөр МАХН-аас боловсруулсан шинэ Дээд Үндсэн хуулийг хэлэлцүүлж эхэллээ. Мөн намын Мөрийн хөтөлбөрт тусгасан дундаж давхарга, Жаргалын найман хотын талаар илтгэл хэлэлцүүлэхээр болжээ.

Монгол Улсын хөгжлийн гарц, БНМУ-ын Шинэ Дээд Үндсэн хууль сэдвийн хүрээнд   БНМУ-ын бүрэн эрхт байдал, БНМУ-ын хүний болон иргэний эрх, эрх чөлөө, үүрэг, баталгаа, БНМУ-ын төрийн байгуулал, БНМУ-ын засаг захиргааны удирдлага сэдвээр  салбар илтгэлүүд тавигдах юм. Чуулганы төгсгөлд Монгол Улсын хөгжлийн гарц ба БНМУ-ын Шинэ дээд Үндсэн хууль сэдвээр МАХН-н дарга, Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч  Н.Энхбаяр илтгэл тавихаар болжээ. Их чуулганы төлөөлөгчдөөр Шинэ Дээд Үндсэн хуулийн төслийг сайшаан дэмжих тогтоолыг баталж,             МАХН-ын II  их чуулганаас нийт ард түмэндээ хандсан уриалга гаргах юм байна.

 

 

 

 

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө