Б.Н.Ельцины нэрэмжит номын сан нээлтээ хийнэ

М.БААСАНДЭЛГЭР

“Монгол Улс, Оросын холбооны улсын найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай гэрээ”-нд гарын үсэг зурсны 25 жилийн ой энэ жил тохиож байна. Үүнтэй холбогдуулан “МУЭИС”-иас хүндэтгэлийн арга хэмжээг маргааш буюу нэгдүгээр сарын 20-ны өдөр зохион байгуулахаар болжээ. Хүндэтгэлийн үйл ажиллагааны үеэр дэлхийн оюуны эртний төвүүдийн нэг болох “Санкт-Петербург” хотын фото зурагчдын гэрэл зурагнуудыг олон нийтийн хүртээл болгох юм байна.

Мөн энэ өдөр “Б.Н.Ельцины нэрэмжит Ерөнхийлөгчийн номын сан”-ийн мэдээлэл, мэдлэгийн нөөцөд зайнаас хандах цахим уншлагын танхимыг МУЭИС-д нээх юм. Ингэснээр манай улсын оюутнууд тухайн номын сангаас хүссэн номоо унших боломжтой.

Эх сурвалж: www.polit.mn

Сэтгэгдэл үлдээх

Таны мэйл бусдад харагдахгүй. * Одоор тэмдэглэгддсэн талбаруудыг заавал бөглөнө